Номын сангаа цэцэгжүүлцгээе…

Friday, August 27, 2010

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангаас 2010 оны 08 сарын 25-наас 09 сарын 10-ныг хүртэл зохион явуулж байгаа номын сандаа цэцэг бэлэглэх үйл ажиллагааг ШУТИС-ийн Оюутны Холбооноос дэмжин хамтран зохион байгуулж байна. Энэхүү номын сангаа ногоон эрүүл орчин болгон цэцэгжүүлэх үйлсэд эрхэмсэг оюутан таныг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Жич: ШУТИС-ийн Төв номын сангийн 1-р давхарт явагдаж байна.

ШУТИС-ийн Оюутны Холбоо

Оюутан залуусын анхааралд

Wednesday, August 25, 2010

2010/11 оны хичээлийн жилд ШУТИС-ийн оюутны байруудад амьдрах хүсэлтэй ШУТИС-д орон нутгаас хүрэлцэн ирж суралцаж буй оюутнуудыг Оюутны Холбооноос томилогдсон ажлын хэсэг дараах хуваарийн дагуу бүртгэнэ.

  • 8-р сарын 28-нд 9:00-13:00, 14:00-19:00 (1-р курсын оюутнуудыг)
  • 8-р сарын 29-нд 9:00-13:00, 14:00-19:00 (1,2-р курсын оюутнуудыг)
  • 8-р сарын 30-нд 9:00-13:00,14:00-19:00 (3,4-р курсын оюутнуудыг)

тус тус бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ бүрдүүлэх бичиг баримт:

  1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл.
  2. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  3. Сургуулийн сургалтын албаны тодорхойлолт.
  4. Оюутны үнэмлэх.
  5. ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвд эрүүл мэндийн үзлэгт 2010 оны 8-р сарын 23-27ний хооронд хамрагдаж бичиг авна.

ДОХ-ын шинжилгээний бичиг (Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв)

  1. 3*4 хэмжээтэй 6% цээж зураг (энэ оны ижил зураг)
  2. Шаардлагатай тохиолдолд дүнгийн голчийг харгалзан үзэх болно.


Жич: Оюутнуудыг заасан хугацаанд бүртгэх тул цагийг чандлан баримтлахыг анхааруулж байна.

ШУТИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО

Оюутны Байр Хөгжил Хариуцсан Алба

“Интернет протоколд суурилсан хөдөлгөөнт IP ТВ-ийн цөм технологи” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов

БНСУ-ын Электроник Холбооны Эрдэм шинжилгээний хүрээлэн, Мобиком корпораци, ШУТИС-ийн хамтарсан утасгүй холбооны хамгийн сүүлийн технологи болох “Интернет протоколд суурилсан хөдөлгөөнт ТВ-ийн цөм технологи” сэдэвт судалгааны төслийг хэрэгжvvлэхээр болов. 2010 оны наймдугаар сарын 23-ны єдєр тус судалгааны тєслийн гэрээнд БНСУ-ын Элекроник Холбооны Эрдэм шинжилгээний хvрээлэнгийн тэргvvлэгчид болон Мобиком корпорацийн ерєнхий захирал Д.Болор, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Х.Буяннэмэх нар гарын vсэг зурж баталгаажууллаа. Судалгааны ажлын зорилго нь Интернет протоколд суурилсан хөдөлгөөнт ТВ-ийн үйлчилгээг дараа үеийн өргөн зурвасын утасгүй суурь технологиор хэрэглэгчдэд хүргэх шинэ системийн загварын программ хангамжийг зохиож, турших явдал юм.
Төслийн гүйцэтгэгчээр нь ШУТИС-ын Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн судалгааны баг ажиллаж, санхүүжилтыг БНСУ-ын Электроник Холбооны Эрдэм шинжилгээний хүрээлэн болон Мобиком корпорацаас хийх ажээ.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН НОМЫН ХУДАЛДАА - ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Номын сангийн “Нээлттэй хаалга” ажлын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн номын худалдаа - Цэцгийн үзэсгэлэн, номын баяр 2010 оны 08 сарын 25-аас 09 сарын 10 –ны 0900-1800 цагийн хооронд явагдах тул бүрэлдэхүүн сургуулиуд, профессор багш, оюутан уншигч, ажилтан та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Жич: Цэцгийн
үзэсгэлэнд оролцсон бүрэлдэхүүн сургуулиуд, хувь уншигчдын дунд байр эзлүүлж урамшуулна. Цэцгийг 08 сарын 25-30-ны хооронд Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн I давхарт хүлээн авна.

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан

Олон улсын хэрэглээний математикийн эрдэм шинжилгээний хурал монголд амжиллтай чуулж өндөрлөлөө

МУИС, ШУТС болон ШУТИС-ээс хамтран зохион байгуулж буй “Оновчлол, Симуляци бо Оновчтой удирдлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 3 дахь удаагаа 2010 оны 07 сарын 25-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монгол-Японы төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ хурлын гол зорилго нь Хэрэглээний математикийн оновчлолын чиглэлийн дэлхийд тэргүүлэх эрдэмтэд хуран цугларч энэ чиглэлийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчилахад оршино. Энэ нь Монголын шинжлэх ухааны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой болллоо.
Энэ удаагийн хуралд АНУ, Герман, Япон, Австрали, Бразил зэрэг 5 тивийн 18 орны 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцсоны 70 гаруй нь гадаадын, 50 орчим нь дотоодын эрдэмтэн судлаачид юм. Үүнд: Принстоны Их Сургууль, Империал Коллеж, Киотогийн Их Сургууль, KAIST, Гумбольдын Их Сургууль зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын эрдэмтэд ирж илтгэл тавин нэгдсэн хуралдаанаар 17 илтгэл, салбар хуралдаанаар 100 гаруй илтгэл Хэрэглээний математик, Компьютер, Инженер болон Эконометрикс зэрэг салбаруудаар хэлэлцүүлэгдлээ.
Хурлын гол чиглүүлэгчдээр Профессор Р.Энхбат (МУИС), Доктор Ч.Алтаннар (Иипериал Коллеж, Их Британи), Профессор Ц.Идэр (Версалийн Их Сургууль, Франц), Профессор П.Пардалос (Флоридагийн Их сургууль, АНУ), Профессор С.Пистикополос (Империал Коллеж, Их Британи), Профессор В.Липпе (Мюнстерийн Их сургууль, Герман) зэрэг олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хурлуудыг олон удаа амжилттай зохион байгуулж байсан эрдэмтэд оролцлоо. Хурлын ерөнхий мэдээллийг www.ise.ufl.edu/cao/cosc2010 хуудаснаас авах боломжтой юм.
Манай ШУТИС-ийн Математикийн Сургууль болон KTMС-иас 10 гаруй профессор багш нар өөрсдийн судалгааны ажлаараа илтгэл таж оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг АНУ-ын Элчин сайдын Яамны Олон нийттэй харилцах алба, “Космо групп” ХХК, МСS Кока-кола компани, ИНРИА лаборатор зэрэг шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг үнэлдэг, бизнесээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөн явуулдаг хувь хүмүүс, хамт олон ивээн тэтгэж байгаад хурал зохион байгуулагчид гүнээ талархаж байна.

Засгийн газрын шийдвэрийг их дээд сургуулиуд дэмжиж байна


Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан сургалтын төлбөрийн талаар их, дээд сургуулиудын удирдлагатай 2010 оны наймдугаар сарын 25-ны өдөр уузлаж ярилцлаа. Уулзалтан МУИС, МУБИС, ШУТИС, ЭМШУИС гэх мэт төрийн өмчийн зургаан сургуулийн удирдах ажилтнууд оролцов. Уулзалтад оролцсон сургуулийнхан Засгийн газрын шийдвэрийн дагуу 13 хувиас дээш сургалтын төлбөрийг нэмэхгүй байх боломжтой гэв. Тус Засгийн газрын тогтоолын дагуу манай сургууль төлбөрөө 13 хувиар нэмэхээр болсон. Мөн Хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг сургалтын төлбөрт оруулах болсон учир төлбөрөө гүйцэд төлсөн оюутнуудын зөрүү мөнгийг буцаан олгоно гэдгээ хэллээ.

Суурилсан Blogger | All Rights Reserved